Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > Голуудын хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа
Голуудын хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа
Дөрөвдүгээр сарын 01-ний байдлаар гол, нуурууд битүү мөсөн бүрхүүлтэй байна. Харин жижиг голуудын хувьд мөс задрах, мөсөн дээгүүр ус гүйх, харз, мөсөн зах гэх мэт үзэгдэл ажиглагдаж байна. Одоогоор гол, нуур битүү мөсөн бүрхүүлтэй хэдий ч мөсний зузаан буурч, мөс хэврэгших мөн гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгааг ард иргэд онцгойлон анхаарч цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх болон хаврын шар усны үерийн аюулаас сэргийлэхийг мөн цаашид цаг агаар дулаарч, гол мөрний мөс эрчимтэй хайлж, мөсөнд ан цав, цууралт үүсэж, мөсний нягт багасан хэврэгшиж, хаврын мөсний үзэгдэл идэвхжих тул ард иргэд мөс цөмрөх аюулаас ямагт болгоомжлохын анхааруулж байна.
Гадаргын ус судлалын өртөө